100000 ГАРУЙ ФЕНҮҮДИЙН БАЯРЫН НУЛИМСТАЙ “ARENA TOUR” ӨНДӨРЛӨЛӨӨ

2PM энэ оны 11сарын 30нд өөрсдийн анхны япон бүрэн хэмжээний Republic of 2PM цомгоо гаргасан билээ. Цомог гарсан даруйдаа л Японы өдөр тутмын чартуудын тэргүүн эгнээнд бичигдэж эхэлсэн. Бусад kpop оддоос ялгаатай нь 2РМ-ийн залуус шинэ цомгоо сурталчлах гэж телевиз болгоны нэвтрүүлэг болгоноор өдөр бүр өөрсдийн царайгаа дасал болтол нь гаргаагүйн дээр… тэд цомгоо гаргасан даруйдаа л өөрсдийн япон дах анхны аялан тоглолтоо японы өнцөг булан бүрт байгаа фенүүддээ толилуулсан билээ.

12сарын 5наас эхэлсэн уг аялан тоглолт Японы 6хотоор нийт 9 удаагийн тоглолт тавигдсан бөгөөд 16 өдрийн турш маш шахуу хөтөлбөртэй байсан 2РМ-ийн залуус маань ямар ч байсан осол гэмтэл, эндэгдэлгүйгээр бүх тоглолтоо амжилттай тавьж дуусгасан байна аа.

Өчигдөр буюу 21нд Токио хотноо болсон аялан тоглолтын хаалтын гэгдэх сүүлчийн тоглолтын билет л гэхэд ганцхан минутын дотор зарагдаж дууссан зэрэг олон олон рекордуудыг 2РМ энэ аялан тоглолтоороо тогтоосон билээ.

Тэд энэхүү аялан тоглолтоороо нийт 100000 гаруй япон фенүүдийнхээ баярын нулимсыг тун бахархалтайгаар хүлээн авсан бөгөөд энэ жилийн хувьд 2РМ-ийн төлөвлөгөөт ажлын хувиарууд тун шахуу тавигдсан байсныг хэвлэл мэдээллийнхний бүх л байгууллагууд дуу нэгтэйгээр гайхшран өгүүлсэн байна аа.

Энэ жилийн хувьд тэд Солонгостоо өөрсдийн HANDS UP мини цомгоороо эргэн ирсэн бөгөөд үүний дараагаар өөрсдийн ази дах анхны аялан тоглолт болох HANDS UP аялан тоглолтоо 9сарын 2, 3нд анх эх орныхоо Сэүл хотоос эхлүүлэн, цааш үргэлжлүүлэн 10сарын 7, 8нд Taiwan улсын Taipei хотноо, 11сарын 11нд Индонезийн нийслэл Жакарта хотноо, 11сарын 19нд Сингапурт 8000 гаруй фенүүддээ, мөн 11сарын 26нд Малайзын нийслэл Kuala Kumpur хотноо тавьсан билээ. Hands Up аялан тоглолт үүгээр дуусаагүй ээ. Тэд ирэх оны эхээр Филиппин болон Хятад улсад өөрсдийн тоглолтоо тавихаар мөн төлөвлөөд байгаа юм байна.

Hands UP tour

9сарын 2, 3нд Солонгос улсын Сэүл хотноо

10сарын 7, 8нд Taiwan улсын Taipei хотноо

11сарын 11нд Индонезийн нийслэл Жакарта хотноо

11сарын 19нд Сингапурт 8000 гаруй фенүүддээ

11сарын 26нд Малайзын нийслэл Kuala Kumpur хотноо

5 thoughts on “100000 ГАРУЙ ФЕНҮҮДИЙН БАЯРЫН НУЛИМСТАЙ “ARENA TOUR” ӨНДӨРЛӨЛӨӨ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s