Мэдэгдэл

Сайн байцгаана уу… Өнөөдөр ийм мэдээ дуулгах гэж байгаадаа жаахан тиймхэн л байна… Манай блог та бүхэнтэй хамтдаа 2 жил гаранг өнгөрөөсөн байна 2009 оны 6 сарын 11-нд анх байгуулагдаад өдийг хүртэл байнга л бидэнтэй хамт байдаг байсанд үнэхээр их баярлалаа… Блогийн админууд маань мэдээ хийх боломж маш хомс байгаагаас энэ блогийхоо үйл ажиллагааг ингээд эндээс болихоор шийдэж байна…

Ингэж хоёрын хооронд, гурвын дунд, дөрвийн наана, тавын цаана явж байхаар нэг мөсөн блогийхоо үйл ажиллагааг  эндээс зогсоохоор шийдэж байна. Гэхдээ энэ асуудлыг бараг л би ганцаараа л шийдэж байна лдаа. Бусад хүмүүстэй бараг л ярилцаагүй. Энэ удаан хугацаанд угаасаа мэдээ хийгээгүй болохоор хийхгүй л байх гэж бодлоо… Миний мэдэж байгаагаар Nichkhun бид 2 маань ЕШ-ээ энэ жил өгөх гээд жинхэнэ эд ачаалал одоо ирж байгаа болохоор мэдээ хийх ямар ч боломжгүй болоод байнааа… Гэхдээ блогоо бүүр хаахгүйэээ.. Энэ чигээр  нь зүгээр л орхиж байгаа юм. . Дээрх таб-уудах мэдээлэлүүд та бүхэнд хэрэгтэй байж магадгүй гэж бодоод үлдээж байгаа юм шүү… Өнөөдрөөс энэ блогт ямар ч мэдээ орохгүй.  Энэ блогт ажиллах үнэхээр сайхан байсан. Биднийг үргэлж дэмжиж, урам өгч, загнаж, шүүмжилж байсанд маш их баярлалаа… ӨМнөх мэдээнд бидний мэдээлэл авдаг байсан сайт блогуудыг бичсэн байлээ ^^ Тэндээс 2РМ-ийхээ өдөр бүрийн мэдээлэлийг авж байгаарай.

Баярлалаа. Хүндэтгэсэн : Junita