2АМ : “АХАН ДҮҮС БАЙХ НЬ ОГТ ХАМААГҮЙ”

2РМ, JYP, Kwill-ийн зарим дуунууд анхандаа 2АМ-ийнх байсан талаар, мэн эдгээр дуунуудыг өөр дуучдынх болсонд сэтгэл дундуур явдаг талаараа 2АМ өөрсдийн тоглолтын үеэрээ ярьжээ. Бас тэд анхандаа өөрсдийнх нь байсан 2РМ, JYP-ийн дуунуудыг өөрсдийнхөө хувилбараар дуулсан байна…Цааш орон Тэд юу гэж ярьцгаасныг, бас тэдний хувилбараар 2РМ-ийн дуунууд…

12сарын 24нд 2AM өөрсдийн Christmas-ийн тоглолтынхоо үеэр JYP Nation-ыхоо гэр бүл болох ахан дүүсийнхээ дуунуудаас дуулжээ. Тэд K.Will – Left Chest, 2PM-ийнOnly You“,  Taecyeon & Nichkhun – “My Valentine“, мөн ‘Dream High‘ драманы дуу болох  J.Y. Park-ийн “If” дуунуудыг өөрсдийнхөө стилээр acoustic хувилбараар дуулсан байна. Сонирхолтой нь эдгээр дуунууд анх гарахаасаа өмнө 2AM хамтлагийн дуунууд байсан тухай жоохон сэтгэл өвтгөм хэдэн зүйлс ярьжээ.

Энэ 4 дуу тэдний өөрсдийн баллад стилийн дуутай их ойрхон сонсогдож байгаа юм.

2AM тайлбарлахдаа,

“Үнэндээ, K.Will-ийн дебют дуу ‘Left Chest’ нь бидний дебют дуу байхаар төлөвлөгдсөн байсан л даа. Гэсэн ч энэ дууг зохиосон хүн болох продюсер J.Y. Park биднийг бичлэгийн студиэс шууд хөөн гаргасан л даа, яагаад гэвэл тэр үед бидний дуулж байгаа нь үнэхээр муу байсан.

[‘My Valentine‘-ий хувьд] бидэнд үнэхээр шударга бус санагдсан л даа. Мэдээж, Энэ сайн дуу байхад ахан дүүс байх нь огт хатаагүй шүү дээ. ‘My Valentine’-ийг бид Baлентиний өдрөөр гаргахаар төлөвлөсөн бидний сингл байсан л даа, бас ‘Only You’ нь бидний цомгонд орохоор төлөвлөгдчихсөн байсан.

[If‘ дууны хувьд] Энэ дуу бараг л бидний title track болчихсон байсан. Харин оронд нь бидний 2дох цомгонд ‘Confession of a Friend‘ дууг оруулахаар болсон юм. Бид бүүр дуугаа бичүүлчихсэн бас jacket-ийн зургуудаа хүртэл авахуулчихсан байсан, гэсэн ч яг тэр мөчид, бид хангалттай сайн дуучид биш байсан, тэгээд л бидний title дуу ийм шалтгаанаар л өөрчлөгдсөн дөө.

Бид түүнээс (J.Y. Park-аас) хэдэн жилийн турш энэ дууны талаар асуудаг байсан л даа, гэхдээ л тэр үргэлж үүнийг өөр дуучдад өгсөн л гэж хэлдэг байсан. Харин бүүр дараа нь тэр өөрөө энэ дууг дуулчихсан байсан. Тэгээд бид ‘Dream High’-ийг үзэж байхад тэр дуу явангуут шууд сувгаа солидог.”

хэмээн эдгээр дууны жинхэнэ учрыг тайлбарлацгаажээ.

Эдгээр зул сарын тоглолт дууссаны дараа, яг одоогоор бол 2AM өөрсдийн япон дах дебютэнд л бүх анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.

2АМ-ийн хувилбараар My Valentine, Only You, If дуунууд

“My Valentine”

“Only You” & “If”

*Хэдий хоттест ч гэсэн үнэн шүү дээ, сайн дуу байхад ахан дүүс байх огт хамаагүй шүү дээ. Ахан дүүс гээд л хамаг сайн дууг нь аваад байж болохгүй шүү дээ. 2AM-ийг kpop-ийн хамгийн сайн дуулдаг хамтлаг гэдгийг бүгд л мэднэ. Нээрээ л надаа ч гэсэн жоохон шударга бус санагдлаа.*

12 thoughts on “2АМ : “АХАН ДҮҮС БАЙХ НЬ ОГТ ХАМААГҮЙ”

    • Хаха. БИД НАР ингэж сүртэй хүлээж аваад байгаа юм биш шүү дээ. БИ энийг өөрөө зохиож биччээгүй шүү дээ. Гадаадууд нь ингэж хүлээж авч байгаа юмыг л Орчуулсан төдий Гадаад сэтгүүлчид нь л ингэж хүлээж авсан байна шүү дээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s