2011ОНД ЯПОНЫГ ЭЗЭРХСЭН ШИНЭ ЭРЭГТЭЙ ХАМТЛАГУУД

Японы хамгийн алдартай чарт гэгддэг ОРИКОН чартаас нэрлэсэн 2011 оны шилдэг шинэ хамтлаг дуучид…

2PM-ийн хувьд энэ жил японд дебютээ хийсэн учраас Япончуудын хувьд тэд шинэ уран бүтээлчид юм аа. Тэд энэ оны 3сарын 6нд анх “Take Off” синглээрээ япон дах дебютээ хийсэн юм.

Ингээд энэ жил Японд гарч ирсэн шинэ уран бүтээлчдээс хамгийн их цомог борлуулсан буюу цомгийн борлуулалтаас хамгийн их орлого олсон хамтлагуудыг танилцуулж байна.

2011 оны Шилдэг Шинэ уран бүтээлчид

1. Kis-My-FT2

Kis-My-FT2 хамтлаг нь 2005 оноос эхлэн хамтлагийн гишүүд нь тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 онд яг хамтлагаараа дебютээ хийсэн японы 7 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм аа. Тэд дебютээ хийхээсээ өмнө харьцангуй олны танил болчихсон байсан учраас тэднийг шинээр хамтлагаараа дебют хийхэд бусад хамтлаг дуучдыгаа бодвол олны анхаарлыг арай илүү татаж байсан нь ойлгомжтой юм. Тэд AVEX TRAX компаний харъяаны хамтлаг бөгөөд тэд энэ жил анх 8сарын 10нд Everybody Go сингл DVD, мөн 12сарын 14нд We never give up сингл хос DVD нараа гаргасан юм. Тэдний Everybody GO сингл нь нийт 441,680 хувь зарагдсан билээ. Тэд цомгийнхоо борлуулалтаар 1.47 тэрбум иен буюу 18.9 сая америк долларын орлого олсноороо жагсаалтын тэргүүнд жагсжээ.

2. 2PM

2PM-ийн хувьд тэд 2008оны 9сарын 4нд анх Солонгостоо 10 points out of 10 points синглээрээ өөрсдийн дебютээ хийж байсан  өмнөд солонгосын 6 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм аа. Хамтлаг анх 7 гишүүний бүрэлдхүүнтэй байгуулагдаж 2009 онд хамтлагийн ахлагч Jaebeom хамтлагаасаа гарснаас хойш 6 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэд kpop, dance, hip hop R&B чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  хамтлаг бөгөөд тэдний өмнөд солонгос дах үйл ажиллагааг JYP энтертайнмент төвлөрүүлэн явуулдаг бөгөөд япон дах үйл ажиллагааг Ariala Japan хариуцан, харин Тайланд дах ажиллагааг Sony Music хариуцан ажилладаг юм. Тэд энэ оны 3сарын 6нд ЯПОНД анх Take Off синглээрээ дебютээ хийсэн бөгөөд энэ жилийн хувьд тэд Японд Take Off , I’m Your Man, Ultra Lover гээд 3 нь ч сингл цомог гаргасан бөгөөд хамгийн сүүлд Republic of 2PM студио цомог гаргасан юм. Мөн Take Off  нэртэй анхны япон дах тоглолтынхоо DVD-г гаргасан бөгөөд эдгээр хөдөлмөрч амжилтууд нь тэднийг жагсаалтын 2р байранд ороход хүргэжээ. Тэд энэ жил зөвхөн цомгийнхоо борлуулалтаар 990 сая иен буюу 18,9 сая америк долларын орлого олсноороо 2Р байранд жагсжээ. Тэд одоогоор өөрсдийн япон дах аялан тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа билээ.

3. Shinee

Shinee бол 2008 онs 5сарын 25нд өөрсдийн Replay нэртэй анхны мини цомгоороо Солонгостоо дебютээ хийн гарч ирч байсан 5 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг юм аа. Тэд kpop, jpop, R&B, dance, electropop урсгалаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд солонгосын томоохон энтертайнментийн нэг SM энтертайнментаас гарган ирсэн хамтлаг юм. Тэд алдарт Boa, TVXQ нартай хамт нэг энтертайнментийн харъяанд байдаг хамтлаг юм. Тэд энэ оны 3сард Японд албан ёсоор анхныхаа дебют сингл Replay-ээ гаргаснаар тэдний япон дах албан ёсны дебют эхэлсэн юм. Тэд энэ жил Replay, Juliette, Lucifer гээд 3 нь ч япон сингл гаргасан бөгөөд мөн The First нэртэй студио цомог гаргасан гээд тэдний эдгээр ажиллагаа нь тэднийг жагсаалтын 3р байранд бичигдэхэд хүргэжээ. Тэд энэ жил цомгийн борлуулалтаас нийт 870 сая иен буюу  11.2 сая америк долларын ашиг олсон юм.

3 thoughts on “2011ОНД ЯПОНЫГ ЭЗЭРХСЭН ШИНЭ ЭРЭГТЭЙ ХАМТЛАГУУД

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s