ЦЭРЭГТ БАЙГАА ХӨВГҮҮДДЭЭ САНАА ЗОВНИЖ ЭХЭЛЛЭЭ

Уржигдар буюу 12сарын 17нд Хойд солонгосын удирдагч  Ким Чин Ир нас барсан мэдээний сургаар өмнөд солонгосын арми дайны байдал зарласнаар  айл өрх бүр цэрэгт байгаа хөвгүүддээ санаа нь зовниж эхэллээ…

Хойд Солонгосын удирдагч Ким Чин Ир уржигдар буюу 12сарын 17ны орой 69 настайдаа нас барлаа. Ким Чин Ирийн үхлийг өнөө өглөө телевизээр “Биеийн болон сэтгэлзүйн хэт ачааллаасаа болоод харамсалтайгаар нас барлаа” хэмээн зарласан ажээ. 2008 онд багтраа туссанаасаа хойш түүний биеийн байдал эрс муудсан байна. Мөн тэрээр чихрийн шижин, зүрхний өвчтэй байж.

2010 оны есөн сард Ким өөрийн гурав дахь хүү, 20 настай Ким Чен Үн өөрийн залгамжлагчаараа сонгосноо зарласан билээ.  Ким Чен Үн нь их харгис удирдагч гэж нэрлэгдээд байгаа бөгөөд Энэ мэдээ цацагдсаны дараагаар Өмнөд Солонгосын арми цэргийн бэлэн байдал зарласан бөгөөд 100 орчим газар пуужин байрлуулаад байна.

Дэлхий дахиныг айлгаж байгаа бас нэгэн зүйл бол түүний залгамжлагч болох 20настай гуравдугаар хүү Ким Чен Үн дэлхийд хамгийн их цэрэг зэвсгийн хүчээр хамгаалагдсан хамгийн аюултай хойгийн нэг хүчний эрх мэдлийг гартаа авбал тус бүс нутагт хамгийн тодорхойгүй байдал үүснэ гэж шинжээчид үзэж байна.  

Ийнхүү өмнөд Солонгос дайны бэлэн байдал зарласнаас үүдэн дэлхий даяар шуугихын хажуугаар өмнөд солонгосын армид байгаа хөвгүүддээ санаа зовниж эхэлсэн байна аа.

Одоогоор өмнөд солонгосын армид байгаа алдартнууд гэвэл:  Rain, Hyun Bin, Lee Jun Ki, Wheesung, Super Junior хамтлагийн KANGIN, Kim Heechul нар болон Jung Tae Woo, Im Joo Hwan,  T-Max хамтлагийн Kim Joon, Lee Dong Gun, Kim Ji Suk, Park Hyo Shin, Hwanhee, мөн Untouchable-ийн 2 гишүүн тус тус армид байгаа юм байнаМөн SUJU-гийн LeeTeuk , Eunhyuk нар дараа жил армид элсэх төлөвтэй байгаа.

Энэ үйл явдалтай холбогдуулан одууд ч мөн өөрсдийн үгээ тунхаглаж байгаа бөгөөд манай  TaecYeon бас өнөөдөр өөрийн twitter-ээр дамжуулан 

“Энэ хэцүү цаг үед байгаа дайчид аа, Хүчтэй байгаарай!” хэмээн урмын үг хайрлажээ. TaecYeon өөрөө ч мөн цэргийн алба хаахыг хүсдэг гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ.

8 thoughts on “ЦЭРЭГТ БАЙГАА ХӨВГҮҮДДЭЭ САНАА ЗОВНИЖ ЭХЭЛЛЭЭ

  1. yaana ymr aimar yum be!! tseregt bga staruud ch geltgvi busad ailiin hovgvvd , hen negnii nz zaluu!! ymr ch hvmvvs bsan bolgoomjtoi l bval !! mongol bish gesen aimar sanagdchlaa!!! rain oppaa~ T_T ymr negen muu zuil bolohgvi gj naidaj bna south koread!! NORTH KOREA ter zalgamjlagch n tiim aimar hertsgii yum bhda zaluuhan yum bjiij ymr aimariin!! enh taivan mandtugai!!!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s