JAY 2PM-ИЙГ САНАЖ БАЙНА + JAY-ИЙН ИДЕАЛ ЭМЭГТЭЙ

Мөн л TAXi нэвтрүүлгээр орж байхдаа JAY маань 2PM-ийнхнийгээ санаж байгаа тухайгаа бас Солонгост эргэн ирэхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүний талаар мөн өөрийн идеал эмэгтэйн тухай ярьжээ…

Хөтлөгч түүнээс 2PM гишүүдтэйгээ дотно харилцаагаа хадгалсан хэвээрээ юу гэхэд:

“Үгүй дээ. Тийм биш. ГЭХДЭЭ БИ ТЭДНИЙГЭЭ САНАЖ БАЙНА” гэжээ. Тэр мөн “Taecyeon Nichkhun 2той хамгийн ихээр дотно байсан” гээд “яагаад гэвэл тэд англиар илүү сайн ярьдаг байсан учраас л даа” гэжээээ…

Мөн хөтлөгч түүнээс түүний идеал эмэгтэйн талаар асуухад тэр:

Би хөөрхөн царайтай эсвэл халуухан биетэй охин миний төрөл энэ тэр гэхгүй ээ… Эхлээд би түүнтэй ярилцаж үзнэ тэгээд бидний үзэл бодол тохирох эсэхээс л хамаарна…Үзэл бодол тохирсон байхад хөөрхөн инээмсэглэл, үзэсгэлэнтэй нүд, дажгүй бүжиг эсвэл өөр бусад зүйлдээ сайн байх эсэх бол юу ч биш гэж би боддог…”

Тэр мөн Min HyoRin-ийг түүний идеал эмэгтэй гэсэн ярианд хариулт өгөн:

Би түүнийг өөрийнхөө идеал эмэгтэй гэж хэлснээ ерөөсөө санахгүй байна…Тэд надаас MBC-ийн “Бид гэрлэсэн” шоунд оролцох болвол хэнийг сонгох вэ? гэж асуухад нь л би Min HyoRin гэж хариулсан шүү дээ…Би түүний тухай илүү ихийг мэдэхийг хүссэн учраас л түүнийг сонгосон юм…Юун түрүүнд Бид нэг үсний салонд үйлчлүүлдэг, тэгээд би тэнд ханан дээр нь түүний маш олон зургууд байхыг харсан бас түүний тоглосон “Sunny” кино үнэхээр сайн болсон байсан…Надад бас түүний инээмсэглэл таалагддаг…Бид хэд хэдэн удаа тааралдаж байсан боловч түүнд HI гэж хэлэх боломж надад гараагүй л байна…Миний бодлоор би жоохон ичимхий байх аа…Тэр надад таалагддаг гэсний дараа бол бүүр ч үг гарж өгөх өө больчихсон…Би үүнээсээ жоохон ичсэн л дээ…”

Тэр мөн ярилцлагын үеэр: “Би Солонгос орныгоо маш их санаж байсан…Би хүмүүсийг болон бүх фенүүдээ маш их санаж байсан…Солонгосоос явснаас хойшхи ганцаардсан өдөр бүхэнд минь фенүүд минь надад захидал илгээдэг байсан…Төрсөн өдрөөр минь хэдийгээр би Солонгост байх боломжгүй байсан ч гэсэн фенүүд минь надтай хамт тэр өдрийг тэмдэглэсэн…Би энэ бүхэнд үнэхээр их талархдаг байсаан бас миний солонгост эргэн ирэх хамгийн том шалтгаан бол фенүүд минь л байсан…Тэд л намайг эргэн энд авчирсан… “гэжээ.


17 thoughts on “JAY 2PM-ИЙГ САНАЖ БАЙНА + JAY-ИЙН ИДЕАЛ ЭМЭГТЭЙ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s