Women’s weekly [ярилцлага]

normal_ww.jpg (827×1023)

Заа амалснаараа өнөөдөртөө амжуулсан шүү хээхэ… Таалагдана гэж найджийн🙂

Taecyeon

А: Чи ямар төрлийн залуу вэ?

–          Би сэтгэл хөдлөлтэй залуу учир нь би ямар нэгэн зүйлүүдэд байнга их сэтгэл хөдлөлөөр ханддаг.

А: Фэнүүдэдээ хэлэх үг

–          2РМ-ийг их хайрлаарай бас I’m your man-г их сонсоорой

А: Хэзээ аз жаргалыг мэдэрдэг вэ?

–          Яаралгүйгээр өглөө эрт босоод цайгаа уухдаа

А: Сүүлийн үед юунд донтож байна?

–          Ipad-ны хэдэн тоглоомонд

А: Хамгийн сүүлд гаргасан алдаа?

–           Яг ч миний буруу байгаагүй лдээ гэхдээ Jingu Fireworks Festival дээр миний микрофон ажиллахгүй байсан.

А: Өглөө босоод хамгийн эхэнд юу хийдэг вэ?

–           Хөгжим сонсдог.

А: Унтаж байхдаа юу өмсдөг вэ?

–          Энгийн, бариу биш хувцас

А: Өрөөний чинь хамгийн дуртай хэсэг?

–          Хөргөгч

А: Маргааш чиний амралтын өдөр гэвэл чи юу хийх вэ?

–          Ажлаасаа гараад , дэлгүүр хэсч кино үзнэ.

А: Найз охинтойгоо хаашаа явмаар байна?

–          Унадаг дугуй унахыг хүсдэг.

А: Хэрвээ дурлавал юу хийх вэ?

–          Сүүлийн үед гарсан кино болгоныг үзнээ

А: Амьдралын чинь эрдэнэ юу вэ?

–          Намайг жаахан байхад ээжийн маань өгсөн Mickey Mouse-н чихмэл

А: Хэнийг хамгийн их хүндэлж хайрладаг вэ?

–          Аавыгаа

 

Nichkhun

А: Чи ямар төрлийн залуу вэ?

–          Үнэнч залуу, би байнга ажилдаа үнэнч шударга бас  төгс байхыг хүсдэг.

А: Фэнүүдэдээ хэлэх үг

–          Манай шинэ сингл болох ‘I’m your man’-г сайн сонсоорой. Бас та нарыг эрүүл байгаасай гэж хүсэж байна.

А: Хэзээ аз жаргалыг мэдэрдэг вэ?

–          Jingu Fireworks Festival-н тайзан дээр байхдаа мэдэрсэн.

А: Сүүлийн үед юунд донтож байна?

–          Зураг авахад…

А: Хамгийн сүүлд юу чамайг гайхуулав/юу чамд гэнэтийн бэлэг болов?

–          I’m your man-д өгсөн фэнүүдийн сайхан сэтгэгдэл

А: Өглөө босоод хамгийн эхэнд юу хийдэг вэ?

–          Аяга ус уудаг.

А: Унтаж байхдаа юу өмсдөг вэ?

–          Шорт подволк

А: Өрөөний чинь хамгийн дуртай хэсэг?

–          Ор.

А: Маргааш чиний амралтын өдөр гэвэл чи юу хийх вэ?

–          Сайн унтана, сайн унтаж байгаад сайхан мах авч иднэ.

А: Найз охинтойгоо хаашаа явмаар байна?

–          Далайн эрэг рүү.

А: Хэрвээ дурлавал юу хийх вэ?

–          Түүндээ бүхнийг өгдөг залуу болмоор байна

А: Амьдралын чинь эрдэнэ юу вэ?

–          Гэр бүл маань.

А: Хэнийг хамгийн их хүндэлж хайрладаг вэ?

–          J.Y.Park

 

Wooyoung

А: Чи ямар төрлийн залуу вэ?

–          Шаргуу залуу, энэ нь хайртай хүнийхээ төлөө шаргуу ажиллаж хичээдэг гэсэн үг лдээ.

А: Фэнүүдэдээ хэлэх үг

–          Их халуун байсаар байгаа болохоор, өөртөө анхаарал их тавиарай. Биднийг үргэлж хайрладагт баярлалаа ♥

А: Сүүлийн үед юунд донтож байна?

–          Япон драмануудад

А: Хамгийн сүүлд юу чамайг гайхуулав/юу чамд гэнэтийн бэлэг болов?

–          Dream High Японы ТВ-ээр гарсанд… (Монголд 2дохоо гарах гэж байгаам чинь😛 )

А: Өглөө босоод хамгийн эхэнд юу хийдэг вэ?

–          Шүдээ угаадаг.

А: Унтаж байхдаа юу өмсдөг вэ?

–          Миний тусгай унталганы хувцас

А: Өрөөний чинь хамгийн дуртай хэсэг?

–          Тухтай ор маань.

А: Маргааш чиний амралтын өдөр гэвэл чи юу хийх вэ?

–          Зүгээр л сайхан унтмаар байна.

А: Найз охинтойгоо хаашаа явмаар байна?

–          Цөлөн арал руу.

А: Хэрвээ дурлавал юу хийх вэ?

–          Би нээх их зүйл өөрчлөхгүй байхаа

А: Амьдралын чинь эрдэнэ юу вэ?

–          Пандан чихмэл маань.

А: Хэнийг хамгийн их хүндэлж хайрладаг вэ?

–          J.Y.Park

 

 

Chansung

А: Чи ямар төрлийн залуу вэ?

–          Chansung бол заавал анхаарч үзмээр залуу. Хэдий чинээ миний тухай мэднэ, төдий чинээ намайг дулаахан сэтгэлтэй залуу гэдгийг мэдэх болно.

А: Фэнүүдэдээ хэлэх үг

–          Бүгдэнгийх нь дэмжлэгт их баярлалаа, бид илүү том зорилтдоо хүрэхээр илүү шаргуугаар хичээж байгаа. Ирээдүйдээ их зүйлийг та бүхэнд харуулна. Маш их баярлалаа, бүгдэнд нь хайртай шүү ♥

А: Хэзээ аз жаргалыг мэдэрдэг вэ?

–          Ном уншиж, хөгжим сонсож, Ipad-н дээр тоглоом тоглож байхдаа.

А: Өглөө босоод хамгийн эхэнд юу хийдэг вэ?

–          Хувцсаа өмсдөг.

А: Унтаж байхдаа юу өмсдөг вэ?

–          Би ганцхан өмд өмсдөг эсвэл унталганы хувцасныхаа доод талыг…

А: Өрөөний чинь хамгийн дуртай хэсэг?

–          Өрөөнийхөө томыг харах.

А: Маргааш чиний амралтын өдөр гэвэл чи юу хийх вэ?

–          Сайн унтана, тэгээд бэлтгэлээ хийнэ… Амрана гэдэг нь амрах цагиай болно гэсэн үг биш шүү дээ (crying)

А: Найз охинтойгоо хаашаа явмаар байна?

–          Нэг ч хүнгүй үзэсгэлэнтэй газар луу.

А: Хэрвээ дурлавал юу хийх вэ?

–          БҮх л өдөржингөө аз жаргалдаа умбана

А: Амьдралын чинь эрдэнэ юу вэ?

–          Эргэн тойрон дох хүмүүс  маань.

А: Өрсөлдөгч чинь хэн бэ?

–          2РМ! Бид бие биенээсээ их зүйлийг сурч бас их сайжирдаг.

 

 

Junho

А: Чи ямар төрлийн залуу вэ?

–          Оргилуун залуу учир нь би ажилдаа, хайрын асуудал дээр ер нь бүгдэн дээр их сэтгэл хөдлөлтэй.

А: Фэнүүдэдээ хэлэх үг

–          I’m your man-г хайрлаарай😀 .

А: Сүүлийн үед юунд донтож байна?

–          Дууны үг бичих болон дуунуудад

А: Унтаж байхдаа юу өмсдөг вэ?

–          Ганцхан шорт

А: Өрөөний чинь хамгийн дуртай хэсэг?

–          Шударга л байя, манай өрөө яг одоо бол дэндүү заваан байгаа, тэхээр чадахыхаа хирээр хурдан зүгээр л цэвэрлэмээр байна.

А: Маргааш чиний амралтын өдөр гэвэл чи юу хийх вэ?

–          Найзуудтайгаа jet-ski-ээр гулгамаар байна. (Jet ski гэдэг нь нөгөө далай дээр гулгадаг хавтантай тэр хэхэ)

А: Найз охинтойгоо хаашаа явмаар байна?

–          Хотоор сайхан алхмаар байна… БОломжтой биздээ?

А: Хэрвээ дурлавал юу хийх вэ?

–          Би зүгээр л галзуурах байхаа

А: Амьдралын чинь эрдэнэ юу вэ?

–          Миний хүсэл эрмэлзлэл.

А: Хэнийг хамгийн их хүндэлж хайрладаг вэ?

–          J.Y.Park, урлагийн хүнийх нь хувьд

 

Junsu

А: Чи ямар төрлийн залуу вэ?

–          Халуун зүрхтэй бас сэргэлэн толгойтой залуу.

А: Фэнүүдэдээ хэлэх үг

–          Би бол чиний ард байж чамайг дулаацуулдаг залуу. (I’m your man-ы үгнээс)

А: Хэзээ аз жаргалыг мэдэрдэг вэ?

–          Өөрийхөө зохиосон HOT-г бичүүлж байхад.

А: Өглөө босоод хамгийн эхэнд юу хийдэг вэ?

–          Нүдээ нухдаг.

А: Унтаж байхдаа юу өмсдөг вэ?

–          Унтлаганы хувцас эсвэл зүгээр өмд.

А: Өрөөний чинь хамгийн дуртай хэсэг?

–          Ор минь. Бид нар нүүсэн болохоор давхар ор байхаа больсоооон

А: Маргааш чиний амралтын өдөр гэвэл чи юу хийх вэ?

–          Амаржийн гэж бодоход л аз жаргалтай байна… Би Даегү рүү очиж эцэг эхтэйгээ уулзмаар байна.

А: Найз охинтойгоо хаашаа явмаар байна?

–          Швицар.

А: Хэрвээ дурлавал юу хийх вэ?

–          Би яг хүүхэд шиг болох байх, яг жижигхэн хүүхэд шиг.

А: Амьдралын чинь эрдэнэ юу вэ?

–          Удаан хугацаанд цуглуулсан фэнүүдээс маань ирсэн захидлууд.

А: Хэнийг хамгийн их хүндэлж хайрладаг вэ?

–          Ээжийгээ

 

20 thoughts on “Women’s weekly [ярилцлага]

  1. jypark ch hundluushtei l hun lde ghde hun chin osgoj humuujulsen etseg ehige hamgiin turuund hundeldegguinmu haashaa yum nickunii hariult ih uhaalag blaaa

  2. ooo ymar goy ym be ash ih bayarlalaa ma chan junho junsu 3 maan hagas nutsgen untdin bsh haha hot2 isto horhon bgagaral unenee helsen bshd ma hedjin uyarchlaa zarim ugend ni🙂

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s