2PM show Асуулт хариулт

Би өмнө нь энэний хагасыг нь оруулчихаад дараа 7 хоногт нөгөө 3хыг нь гарахаар нь оруулнаа гэж байсан шдээ. Тэгвэл энэ удаад Chan Khun Taec 3хыг орууллаа🙂

Асуулт: Та үнэхээр 49,5 гадил иддэг юмуу?

– Магадгүй тийм байх шүү. Гэртээ байхдаа би ком дээр сууж байхдаа 1 1ээр идсээр л байдаг. Энэ жоохон аймаар шүү😀

Асуулт: Та энэ дэлхий дээр юуг иддэггүй вэ?

– Ахиад л хоолны асуулт. Миний туршлагаар миний хувьд идэж үзээгүй мах гэж байхгүй ээ. Би бараг бүх зүйлийг идэж чадах байх.

Асуулт: Та яаж өмсөх хувцсаа сонгодог вэ?

– Өглөө сэрэхэд миний ортой аль нь ойрхон байна, тэрийгээ л өмсдөг. Миний хувцслах мэдрэмж жоохон гаж лдаа. Учир нь би энэндээ нээх анхаардаггүй. Тийм болохоор өглөө харагдсанаа л өмсчихдөг.

tumblr_lpskf8JxXh1qzjfki.jpg (500×335)

Асуулт: Та ном байн байн уншдаг харагддаг, танд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн ямар нэг ном байгаа юу?

– Би тийм ойрхон ойрхон ном уншдаггүй шдээ. Одоогийн байдлаар хамгийн сэтгэгдэл үлдээсэн нь Kim Jin-myung-ы “The Rose of Sharon Blooms Again” гэдэг ном. Би Америкт дунд сургуульд байхдаа уншиж байсан юм. Энэ ном надад Солонгос болон Солонгос хэлийн тухай их зүйл заасан.

Асуулт: Nichkhun халуун цаг агаарын эсрэг??

– Өө зөндөө арга байгаа шдээ. Зайрмаг мөс гэх мэтийн хүйтэн зүйл идэж халуунтай тэмцдэг. Солонгосчууд зундаа ихэвчлэн бүлээн мах иддэг гэхдээ би зун зайрмаг идэхийг илүүд үздэг.

Асуулт: Хэлний гоц авъяастан Nichkhun!! Чиний хувьд Тайланд Хятад Солонгос Англи Япон хэлнүүдээс алийг нь сурахад хамгийн хэцүү санагдсан бэ?

– Тайланд хэл хамгийн хэцүү байсан. Энэ  хэлний үг нь бас дуудлага нь их хэцүү. Тайландаас Хятад хэл сурах амархан байсан. Бас Солонгос хэлийг мэдэж байхад Японыг сурахад хэцүү байгаагүй ээ🙂

 

7 thoughts on “2PM show Асуулт хариулт

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s